Нийслэлийн Аялал жуулчлалын газар, "Монголын шагайн харвааны холбоо" ТББ- тай хамтран "Уухай" шагайн харвааны наадмын энэ сарын 5, 6-ны өдрүүдэд “Скай резорт” цанын баазад зохион байгуулах гэж байна.
Наадмыг Нийслэл хотын 383 жилийн ойн хүрээнд Монгол улсыг олон улсад сурталчлах, Юнескогийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний спорт тоглоом шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, уламжлалт ёс жаягийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгаа аж.
Шагайн харвааны наадмын бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах бөгөөд https://shagainkharvaa.mn/meduuleg хаягаар хүлээн авах юм байна.
Шагайн харваа нь Монголчуудын эртнээс нааш өв уламжлагдан ирсэн уламжлалт тоглоомын нэг төрөл бөгөөд 2001 оноос эхлэн үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж албан ёсны дүрэмтэй болжээ.
Нийт сэтгэгдэл (0)