Инфляц

Бодлогын хүү

Хурандаа Н.Нямжаргал НҮБ-ыг төлөөлж хуралд оролцож байна

Ази-Номхон далайн бүс орнуудын Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвүүдийн холбооны дарга нарын цугларалт 12 дахь удаагаа Австрали Улсын Сидней хотод тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд болж байна.

Бүс нутагтаа төдийгүй дэлхийд нөлөөллөөрөө дээгүүрт бичигддэг энэхүү холбооны хурал 2011 оноос хойш тасралтгүй явагдаж байгаа бөгөөд энэ жил “Дэлхийн энх тайвны төлөө хамтдаа зүтгэе, хамтдаа хүчтэй” уриатайгаар Авсрали Улсад анх удаа зохион байгуулагдаж байна.

Хуралд Монгол Улс, Австрали, Бангладеш, Бруней, Камбож, Канад, БНХАУ, Индонез, Япон, Малайз, Балбын Вант Улс, Шинэ Зиланд, Филиппин, БНСУ, Зүүн Тимор, Тонга, Тайланд, Вьетнам зэрэг орны 22 орны Зэвсэгт хүчний Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвийн дарга нар болон ахлах багш нарын төлөөлөл оролцож, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны бодлогын баримт бичигт тулгуурлан цэргийн баг, алба хаагчдыг сургалтын стандартын дагуу бэлтгэх, үүргээ амжилттай гүйцэтгэх, сургалтын төвүүд мэдээллээ байнга солилцдог байх талаар харилцан ярилцаж байгаа юм.

Тус хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Захирагчийн орлогч, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, дэд хурандаа Н.Гантулга, тус төвийн Олон улсын сургалтын бүлгийн багш, хошууч А.Дөлгөөн нар оролцож байна.

Энэ удаагийн хуралд оролцогчдод мэдээлэл хүргэх үүднээс НҮБ-ын холбогдох бүрэлдэхүүнийг урилгаар оролцуулж байгаагийн дотор НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албаны гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга хурандаа Н.Нямжаргал, НҮБ-ын Цэргийн хүч бүрдүүлэх стратеги төлөвлөлтийн ажилтан хурандаа Иво Вернеск, “Дэлхийн энхийг санаачилга” хөтөлбөрийн ажилтан Стивен Такоши, Жонатан Свойер нар багтжээ.

Тэд төлөөлөгчдөд цаашид энхийг сахиулах ажиллагаанд өндөр түвшинд сургаж бэлтгэгдсэн, орчин үеийн техникээр төхөөрөмжлөгдсөн цэргийн баг болоод алба хаагчдыг илгээхэд хэрхэн анхаарах тухай мэдээлэл хүргэсэн байна.

Ташрамд дурдахад, энэхүү хурлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв 2013 онд эх орондоо зохион байгуулж байсан билээ. Энэ удаагийн хурал НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа эхэлснээс хойшх 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд тэмдэглэлт жилийг НҮБ-аас “Энхтайван надаас эхэлнэ” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.