Инфляц

Бодлогын хүү

Штабын дадлага сургуулийг зохион байгуулж байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд ОБЕГ-аас нийслэлийн Онцгой байдлын газарт штабын дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Дадлага сургууль өчигдөр 05:30 цагт “Яаралтай цуглар” дохиогоор алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг шалгаснаар эхэлж, газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу штабын дадлагаар үргэлжилж байна.

НОБГ-ын бие бүрэлдэхүүн болоод дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийн удирдах бүрэлдэхүүн штабын дадлагад хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.