Инфляц

Бодлогын хүү

Цас их хэмжээгээр орсон сумдын малчдад дэмжлэг үзүүллээ

Ховд аймгийн бүс нутагт их хэмжээний цас орж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан орон нутагтаа дэмжлэг үзүүлэх үүднээс Ховд аймгийн Ховд, Дуут, Мөнххайрхан сумдын малчдад өвс, тэжээл хүргэх, тээвэрчдэд зам гаргах ажлыг Зэвсэгт хүчний ...дугаар ангийн 10 гаруй алба хаагч энэ цаг үед гүйцэтгэж байна.

Тус ангийн захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогч, дэд хурандаа Т.Тайванбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн цасанд дарагдсан айл өрхийг нүүлгэх, өвс, тэжээл хүргэх болон малчин тээвэрчдийн хөдөлгөөн үйлдэх замыг засаж байгаа юм.

 Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.